Сартуул угсаатны тухай номыг кирилл бичигт хөрвүүлэн архивт хадгалууллаа

Өнөөдөр түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Тодруулбал “Сартуул Цэцэн Вангийн шашдир оршвой” ном болон түүнийг дагалдах түүхийн үндсэн хоёр эх бичиг болох Сартуул цэцэн вангийн хошууны тайж нарын угийн бичиг, Цэцэн сартуул вангийн хошууны хүн амын 1929 оны тооллогын эх материалыг Архивын газарт кирилл бичигт буулгасан эх хувийг нь хүлээлгэн өгч байна.

Энэхүү номуудад Чингисээс хойшхи 30 дугаар үеийн Сартуул хошууны ноёд тайж нарын угсаа гарвал, хүн зоны тоо бүртгэл, нутаг усны нэршлийн тухай өгүүлжээ. Доктор Г.Пүрэвдорж өөрийн үндсэн ажлын хажуугаар байгаль, хүн ардыг судлах монгол хүний эргэлзээ сонирхлынхоо дагуу “Сартуул Цэцэн Вангийн шашдир оршвой” нэрт цогц бүтээлийг олон жилийн судалгааныхаа үр дүнд бүтээсэн байна.

Энэхүү бүтээлийг кирилл бичигт буулгаснаар архивт хадгалагдаж байгаа түүхийн үнэт өв санг эрдэм шинжилгээний эргэлтэд шуурхай оруулах, олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүх угсаатны зүйн судалгааг хийхдээ арга зүйн хувьд шинэлэг хэлбэрийг ашигласан нь ололттой болжээ.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.