“SPACE X” 2019 ОНД АНГАРАГ РУУ САНСРЫН ХӨЛӨГ ИЛГЭЭНЭ

АНУ, Канадын тэрбумтан, зохион бүтээгч инженер Элон Маск өөрийн сансрын станцад бүтээж буй “Big Falcon Rocket” сансрын хөлгийг ирэх оны эхээр Ангараг гариг руу илгээнэ хэмээн мэдэгджээ.

“SpaceX” сансрын судалгааны төвийг үндэслэн байгуулагч Элон Маск хэлэхдээ “Бидний илгээх сансрын хөлөг богино хугацааны аялал хийх боломжтой.  Сансрын хөлгийг ирэх оны эхний хагаст илгээхээр төлөвлөж байгаа. Энэ бол бидний хувьд маш том амжилт” гэжээ.

Ангараг гариг дээр хүн төрөлхтөнийг суурьшуулахыг эртнээс мөрөөдөж ирсэн Элон Маск 2017 онд ганцхан цагийн дотор дэлхийн аль ч хэсэгт хүрэх боломжтой шинэ сансрын хөлөг зохион бүтээж байгаа талаар мэдээлж байсан юм.  Энэ хөлөг хүн төрөлхтөний Ангараг, саран дээр очих төлөвлөгөөг бодит болгоно гэдэгт Элон Маск итгэлтэй байгаа ажээ.  “SpaceX” өнгөрсөн сард Tesla Roadster машиныг “Falcon Rocket” хөлгөөр сансарт амжилттай хөөргөсөн билээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.