ХААН БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

ХААН Банк нь гарааны болон хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид болон том аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан Бизнесийн зээлийн аянаа 2018.3.12-ны өдрөөс 2018.6.30-ны өдрийг дуустал орон даяар эхлүүллээ.

Аяны хүрээнд бизнесийн зээлийн хүү буурч, хугацаа уртасч, барьцаа хөрөнгийн шаардлага болон бүрдүүлэх материалын тоог багасган илүү таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.Танд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх гээд санхүүгийн бүхий л хэрэгцээгээ хангахад Бизнесийн зээлийн аян туслах болно.

Мөн аяны хүрээнд бид  50 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийг бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 8 цагийн дотор шуурхай олгоно. Харин 50 сая болон түүнээс дээш дүнтэй зээлийг  зээлийн дүнгээс хамаарч судалх  хугацаа өөр байх тул та тооцоолол хийлгэж, шаардагдах хугацааг мэдэх боломжтой юм.

Та бүхэн Бизнесийн зээлийг Улаанбаатар хотод байрлах 7 бизнес төв, 21 тусгай салбар, орон нутгийн аймгийн төвийн тухайлсан 24 салбараар дамжуулан шуурхай авах  боломжтойг дуулгая.

Та дараах Бизнесийн зээлээс өөрийн бизнест тохирохыг сонгон аваарай.

  1. Бизнесийн шуурхай зээл
  2. Эргэлтийн хөрөнгийн зээл
  3. Хөрөнгө оруулалтын зээл
  4. Бизнесийн зээлийн шугам
  5. Газар тариалангийн зээл
  6. Ногоон үйлдвэрлэлийг дэмжих зээл
  7. Төслийн зээл
  8. Худалдааны зээлийн эрх

Та зээл авахыг хүсвэл дараах холбоосоор хандаж зээл хүсэгчийн анкетыг татаж аваарай.

Хэрэв танд Бизнесийн зээлийн аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол 11-333030 дугаарт болон khanbusiness@khanbank.com хаягаар бидэнтэй холбогдоорой.

Таны бизнесийн амжилтын төлөө – ХААН Бизнес үйлчилгээ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.