Ч.МӨНГӨНДАЛАЙ МӨНХ САРЬДАГ УУЛАНД АВИРЧЭЭ

Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан эрхэм бол Ч.Мөнгөндалай билээ. Тэрбээр энэхүү хүслээ одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд биелүүлсэн. Тэгвэл хэл яриа хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн зорилгодоо тэмүүлсэн Ч.Мөнгөндалай Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд амжилттай авирлаа. Хүсэл зорилгынхоо төлөө тууштай зүтгэгч тэрбээр энэ өвөл нэгэн соло аялал болох Хөвсгөл нууран дээгүүр чаргатай алхаж, далайн түвшнээс дээш 3491 м өндрөөс мэндчилгээ хүргүүлжээ. Тэр аялалынхаа бичлэгийг хийж өөрийгөө ялан дийлж, оргилд гарсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Ч.Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын уугуул бөгөөд багаасаа бүтэн өнчин хоцорчээ. Түүний сонсголын бэрхшээл төрөлхийн биш бөгөөд бага байхад эмийн харшлаас үүдсэн байна. 29 дүгээр тусгай сургуульд суралцаж, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон түүний нэгэн хүсэл биелэлээ.

Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уул нь Буриад болон Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс дээш 3491м өндөр. Их Саяны нуруу нь Монгол, Орос хоёр улсын хилийн бүсэд байрладаг юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.