УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд бий болж байгаа шинэ парламент маргааш буюу 7 дугаар сарын 6-ны өдөр 10.00 цагт анхдугаар хуралдаанаа хийж, шинээр сонгогдож байгаа 72 гишүүн тангарагаа өргөнө.

Энэ 72 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 2012 оны сонгуулийн албан ёсны дүнг айлтгасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ,  манай иргэд энэ сонгууль ямар зохион байгуулалтай, ямар дэвшилттэй болсныг өөрсдөө мэдэрсэн.  Олон удаагийн сонгууль явуулсан туршлага бүхэн Монголыг илүү нээлттэй, илүү ардчилсан эрх зүйт нийгэмд аваачихад энэ сонгуулиар бүрэлдсэн бүрэлдэхүүн тодорхой нөлөө үзүүлж түлхэц болж ажилладаг нь харагдсан.

Дээр нь олон мянган төрийн албан хаагчид хичээнгүйлэн зохион байгуулсныг тэмдэглэх ёстой. Бид сонгуулийн хуулиа шинэчлэн баталж, энэ хуулийн дагуу сонгуулиа явуулсан. Сонгуулийн хуультай холбоотой ямар нэг асуудал байх юм бол СЕХ саналаа бэлддэг.

Энэ УИХ бүрдээд эхний чуулганаар сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөө хийх хэрэгтэй гэж бодож байна.  Ерөнхийлөгч ямар нэг маргаан шийддэггүй. Сонгуультай холбоотой асуудлууд сонгуулийн хэсэг, тойрог дээрээ хэлэлцэгдээд СЕХ эцэслэдэг.

Хууль зөрчсөн асуудал гаргасан нэр дэвшигчид гишүүд байгаад энэ нь нотлогдвол гишүүнийх нь бүрэн эрхийн асуудал гарч ирдэг. Хамгийн гол зүйл бол нэг өдрийн өмнө ч болов сонгогдсон намууд, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилдаа орох ёстой гэсэн юм.

УИХ-д 76 гишүүн сонгогдохоос тус бүр гурван мандаттай 22 дугаар тойрог буюу Баянзүрх-Налайх, 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон санал авсан гурав дахь нэр дэвшигчид 28 хувийн санал авч чадаагүй учир тус хоёр тойргийн нэг, нэг мандатад дахин санал хураалт явуулахаар болсон. СЕХ-ны дарга Н.Лувсанжавын хэлж байгаагаар бэлтгэл, зохион байгуулалтын  ажил нэлээн шаардлагатай байгаа учир  дахин санал хураалтыг наадмын дараа явуулахаар болж байгаа ажээ.

Мөн шүүхийн шийдвэртэй Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг айлтгахыг түр хойшлуулахаар СЕХ шийдсэн байна.

АН 31, МАН 25, ИЗНН 2, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, бие даан нэр дэвшигч гурав нийт 72 гишүүн тодорхой болоод байна.

АН-аас

1.Н.Алтанхуяг
2.З.Энхболд
3.Х.Тэмүүжин
4.Ч.Сайханбилэг
5.Д.Эрдэнэбат
6.Ш.Түвдэндорж
7.Р.Бурмаа
8.Ц.Баярсайхан
9.Р.Гончигдорж
10.М.Батчимэг
11.Н.Батбаяр
12.Б.Болор
13.А.Бакей
14.Х.Баттулга
15.Д.Ганбат
16.Б.Наранхүү
17.Я.Санжмятав
18.Д.Бат-Эрдэнэ
19.М.Зоригт
20.С.Баярцогт
21.Б.Гарамгайбаатар
22.Л.Болд
23.Ц.Оюунгэрэл
24.Д.Ганхуяг
25.Ж.Батзандан
26.Лу.Гантөмөр
27.Р.Амаржаргал
28.Г.Баярсайхан
29.С.Эрдэнэ
30.С.Одонтуяа
31.Л.Эрдэнэчимэг

МАН-аас

1.С.Батболд
2.У.Хүрэлсүх
3.Д.Дэмбэрэл
4.Ө.Энхтүвшин
5.Д.Лүндээжанцан
6.Ц.Нямдорж
7.Н.Энхболд
8.Я.Содбаатар
9.Ж.Энхбаяр
10.А.Тлейхан
11.Ё.Отгонбаяр
12.Ц.Дашдорж
13.Ж.Батсуурь
14.Н.Номтойбаяр
15.Д.Оюунхорол
16.Ж.Эрдэнэбат
17.М.Энхболд
18.Су.Батболд
19.Ч.Хүрэлбаатар
20.Б.Чойжилсүрэн
21.С.Бямбацогт
22.Л.Энх-Амгалан
23.Б.Бат-Эрдэнэ
24.Д.Хаянхярваа
25О.Содбилэг

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс

1.Ч.Улаан
2.Н.Батцэрэг
3.М.Сономпил
4.З.Баянсэлэнгэ
5.О.Баасанхүү
6.Ц.Цолмон
7.Ц.Оюунбаатар
8.Д.Батцогт
9.Л.Цог
10.Г.Уянга
11.Д.Тэрбишдагва

ИЗНН-аас

1.С.Оюун
2.С.Дэмбэрэл

Бие даан нэрээ дэвшүүлсэн

1.Ц.Даваасүрэн
2.Х.Болорчулуун
3.С.Ганбаатар нар  тойрогтоо ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.