Багш бүсгүй амиа золин, хүүхдүүдийг галын аюулаас аварчээ

Кемеровын мөрдөн байцаагчид “Өвлийн интоор” худалдааны төвд гарсан эмгэнэлт явдлын шалтгаан болон гэмт этгээдүүдийг тогтоохоор ажилласаар байгаа ажээ. Тус улсын нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн амьдралыг үл хайхран, бусдын хүүхдүүдийг галын аюулаас аварч хамгаалсан эгэл жирийн иргэдийн тухай мэдээлсээр байгаа талаар “Вести” уламжилсан байна.

Юуны өмнө хүүхдүүд. Кемеровын 17 дугаар гимназид хүмүүс гадаад хэлний багш Татьяна Дарсалиягийн гэгээн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөөр байгаа ажээ. Гуравдугаар сарын 25-ны өдөр багш бүсгүй өөрийн 14 настай Эли охиныхоо хамт “Өвлийн интоор” худалдааны төвд байсан аж. Тэрбээр гал гарах үед охиноо гадагш гаргаад, улмаар кинотеатрт хүүхдүүд байгааг сонсмогцоо шатаж буй худалдааны төв рүү буцаж орсон байна. Бүсгүй хэд хэдэн хүүхдийн амийг аварчээ.

Эцсийн мөч хүртэл хамаатан садан, хамт олон нь эмнэлэгт эмчлүүлж буй Татьянаг амьд үлдэнэ хэмээн найдаж байсан аж. Харамсалтай нь Татьяна Дарсалиягийн нэр амиа алдагсдын нэрийн жагсаалтад бичигджээ. Түүний хичээлээ заадаг ангид одоо гуравдугаар ангийн сурагч охины зурсан “Бид таньдаа маш их хайртай” хэмээх бичиг бүхий зураг өлгөөтэй байгаа талаар “Тавдугаар суваг” мэдээлсэн байна.

ruСэтгүүлчид бас нэгэн баатрын нэрийг ил болгожээ. Аз болоход тэрээр амьд үлдсэн байна. ОХУ-ын Онцгой байдлын яамны кадетын корпусын 17 настай сурагч Дима Полухин гурван хүүхдийн амь галын аюулаас аварчээ. Тэрбээр “Би хүүхдүүдээ энд орхиод хаашаа ч явж чадахгүй” хэмээн нэгэн эмэгтэйн хашгирахыг сонсоод шатаж буй барилгын гурван давхарт гарсан байна.

Залуу авчрагч “Комсомольская правда” сонинд “Би түүнд дөхөж очоод хүүхдүүд чинь хаана байгаа вэ гэж асуусан. Тэр айснаасаа болоод өөрийн ухаангүй шахам байсан бөгөөд гараараа заасан зүг рүү нь би явсан. Нэг дэлгүүр, хоёр, гуравдугаар… Хэн ч байгаагүй. Дараа нь хүүхдүүд чарлалдахыг сонссон” хэмээн ярьжээ.

Хүүхдийн дуу гарч буй чигт явахад их утааны улмаас хаана юу байгаа нь мэдэгдэхгүй хэцүү байсан аж. Тэрээр өрөөний буланд гурван хүүхэд уйлж байсныг олжээ. Дима “Би харанхуйд тэмтэрсээр яваад нэг хүүг барьж авсан. Хожим 11 настай болохыг нь мэдсэн. Дараа нь хоёр охиныг захаас нь чирж гаргаж авсан” хэмээн ярьжээ. Тэрээр гурван хүүхдийг ээжид нь хүлээлгэж өгсөн байна.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Татьяна багшаар үнэхээр бахархаж байна,элдвийн муусайн хэрүүл хов жив,албан тушаалын хэнээтэн луйварчид,хамаг муу муухай юмны эх үүсвэр болсон намуудын тухай юм бичсэнээс ийм хүнд хэрэгтэй хосгүй гавьяа байгуулсан сайн сайхан хүмүүсийн ажил үйлсээс байнга бичиж байхыг хүсье,ард түмнээ хууран мэхлэж итгэлийг хөсөрдүүлсэн луйварчдыг үзэн ядаж байна,одоо байтлаа энд тэндээс хуулийнханд захиа бичиж марзагнадаг болсон байна,ийм аагаа багтаасан юмнуудыг хорьж шалгаад ялыг нь өгч шоронд нь явуулаасай.

Leave a Reply

Your email address will not be published.