СҮХБААТАР АЙМГИЙН ЗД-ЫН АСУУДЛААР АСУУЛГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт Сүхбаатар  аймгийн Засаг даргын томилгооны асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар өчигдөр /2018.03.28/ УИХ-ын гишүүн Ч.Улаан асуулга хүргүүлжээ.

Асуулгад “Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3, 18.1.1, 2.1,32.6-д заасан бүрэн эрхийн дагуу аймгийн Засаг дарга З.Энхтөрийг “хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” үндэслэлээр огцруулж, Засаг даргад Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлж, томилуулах саналыг Ерөнхий сайдад ирүүлсэн. Аймгийн Засаг даргыг огцруулах, томилуулах нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын онцгой бүрэн эрхийн асуудал учир нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэрт УИХ-ын гишүүний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

 Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бий болсон нөхцөл байдал, намуудын суудлын хуваарилалт, сонгуулиас хойших хугацааны үйл ажиллагааны явц, үр дүнгээс дүгнэлт хийж, төр засгийн ажлыг эрчимжүүлэх, Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд хууль тогтоомж, дээд шатны байгууллагын гүйцэтгэлийг хангаж ажиллах үүрэгтэй. Сүхбаатар аймаг 2017,2018 онд батлагдсан төсөвгүй явж байгаа нь хууль бус үйлдэл газар авч, даамжирч, төрийн ажлыг зогсонги байдалд оруулж байна хэмээн үзэхэд хүргэлээ. Ерөнхий сайд, “Засгийн газраас хууль бус үйлдэл бүү хүсээрэй, хууль бус үйлдэл хийлгэх гэж бүү шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллах болно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Сүхбаатар аймагт үүссэн нөхцөл байдал, цаашдын бодлого, зорилт, эрх ашгийг бодолцож Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийг баталж, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.