Мөнх цаст уулын 40 хувь нь хайлж гүний усны түвшин 3-5 метр доошилжээ

Цэвэр усны нөөцийн асуудал хүн ам ихээр суурьшсан томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Харин Монгол орны усны нөөц нь 608 км/куб жил байна. Үүнээс гадаргын ус 70 хувийг, газрын гүний ус 30 хувийг эзэлдэг. Туул голын сав газар нь Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумын нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд нийт 1.4 сая хүн ам, 4.3 сая малыг усаар хангадаг. Туул гол нийт 717 км урсаж Орхон голд цутгадаг юм.

Манай улсын хэмжээнд 2007 оны усны тооллогоор 5,128 гол горхи урсдаг байснаас 852 нь, 9,306 булаг шандын 2,277 нь, 7,474 нуур цөөрмийн 1,181 нь, 429 рашаан усны 60 нь ширгэж үгүй болсон байна. Гүний усны түвшин 3-5 метр доошилсон бол Мөнх цаст уулын 40 хувь нь хайлжээ. Өөрөөр хэлбэл нийт гол мөрний 16 хувь, булаг шандын 21.8 хувь, нуур тойрмын 28 хувь нь ширгэж үгүй болсон гэсэн мэдээ байна.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.