Р.Содхүү, З.Энхтөр нарыг ажлаас нь чөлөөлжээ

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр Оюуны өмч улсын бүртгэлийн eрөнхий газрын дарга Р.Содхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарын үсэг зуржээ.

Р.Содхүүгийн хувьд хэд хэдэн удаагийн ажлын хариуцлага алдсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, тэрбээр саяхан NTV телевизэд ярилцлага өгөхдөө “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хүнд сурталтай байх ёстой” гэж ярьсан нь олон нийтийн  шүүмжлэл хүртээд байв. Мөн зарим эх сурвалжууд Р.Содхүүг тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэж байна.

Тэрбээр 1990 оноос хойш дандаа даргын алба хашжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн орлогч дарга, Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байжээ.

Харин Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь МАН, АН-ын тэнцүү гишүүнтэй тул талцан хуваагдаж, ажил урагшлахгүй байгааг аймгийн иргэд шүүмжилж, Ерөнхий сайдад удаа дараа хандаж байсан билээ. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрийг ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх талцлаас болж тус аймгийн төсөв хоёр жил батлагдахгүй хойшилсон байна.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.