Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь Ардчилсан нам болон МАН-ын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. УИХ-аар энэ долоо хоногт өргөн барих хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцэх бөгөөд мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм.

Мөн өнөөдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороодод танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан тус тус болох юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.