Хөвсгөл аймагт ноолуур хамгийн өндөр үнэтэй байна

2018 оны дөрөвдүгээр сарын 15-ний оройн байдлаар  нэг кг ноолуурын үнэ 75 мянгаас 106 мянган төгрөгийн хооронд байгаа аж. Малчид ямаагаа самнах их ажилдаа орж, ноолуурын чанараас шалтгаалж, ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар ноолуур дараах ханштай байв. Үүнд:

Хөдөө орон нутгийн ханшийн мэдээ:

  • Хэнтий аймаг 92.000-99.000
  • Булган аймаг 96,000-100.000
  • Төв аймаг 96,000-99.000
  • Дундговь аймаг 90,000-95.000
  • Өмнөговь аймаг 90,000-92,000
  • Дорноговь аймаг 90,000-93,000
  • Сүхбаатар аймаг 95,000-100.000
  • Хөвсгөл аймаг 105,000-106,000
  • Архангай аймаг 104,000-105.000
  • Өвөрхангай Хархорин 102,000-104,000
  • Ховд аймаг 78.000-80.000
  • Баянхонгор аймаг 85.000-95.000
  • Баян-Өлгий аймаг 75.000-77.000 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж.
П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.