Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Энэ сарын 15-ны 02:42 минут 33 секундэд Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун зүгт 47 км-ийн зайнд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн энэ сарын 14-нд Улаанбаатрын цагаар 08.31 минутад Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас хойд зүгт 32 км-ийн зайнд 4,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Жил ирэх тутам Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсан. 2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл жилд дунджаар 44 удаа тохиож байжээ.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.