УРИАЛГА

1.    ХҮЛЦЭНГҮЙ БИШ ХҮЧТЭЙ БАЙЦГААЯ.
Агуу түүхийн санамжтай, дэлхийн хүчирхэг гүрэн явсан Аагтай Монгол Үндэстэн хэт хүлцэнгүй байгаа нь авилгач, луйвардагч, хүчирхийлэгч  этгээдүүдийг таатай орчинд өсөн торних боломжийг олгосоор байна. Ядуу, арчаагүй, дуулгавартай, харц доогуур амьдруулахыг хүсэгчдийн эсрэг тэмцэх цаг болсон. Бидний нүд, чихийг хичнээн удаан дарах, таглаж тусам бид хүчтэй байх ёстой.  Монголд амьдрах өөрийн  хувь тавиланг хэн нэгэн нөхрөөс түрээслэж амьдраагүй гэдгийг санацгаая. Маргаашийн нийгэмд биднийг үргэлжүүлэн амьдрах үр хүүхдийнхээ төлөө одоо хүчтэй байцгаая.
2.    ХУДАЛД МЭХЛЭГДЭЖ БИШ ҮНЭНИЙГ МЭДЭЖ БАЙЯ.
Монголын бүтээн байгуулалтыг сүүлийн 20 жилд өмч хувьчлал нэрийн дор устгаж үгүй болгосон. Гутлын үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, даавууны үйлдвэр, савангын үйлдвэр хүртэл байсан. Тэд хаа байна? Газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэсэн хуультай хэрнээ албан тушаалтануудын эрх мэдэлд байгааг юу гэж ойлгох вэ?  Бидний эрх мэдэлд байх баялагыг гадныханд түүхий гэрээгээр бэлэглэж үнэнийг ард түмнээс нууж байна. Илт тод нээлттэй нийгэм гэж ярих атал бүгдийг нуудаг нь ард түмнийг доромжлож буй хэрэг болж байна.
3.    ШУЛУУЛЖ БИШ ШУДАРГА АМЬДАРЦГААЯ.
Байгалийн орд газрууд болон энэ цагт байгаа эрх баригчдын өмч биш. Гэрээг эргэж харах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Үхлийн рашаан мэт хэдхэн төгрөгийг ард түмэнд тараасан нэр зүүж сонгуулийн амлалтын шоу хийж байна. Гадныханд хөл алдаж Монголоо худалдаж буй хүмүүсийн буруу үйлдлийг зогсоох ёстой. Ил тод, шударгыг талархан дэмжицгээе. Гадны нөхөр биднийг басамжилж хөрөнгөө татлаа гэж айлгаж сүрдүүлгэнд амьдрах хүмүүс бид биш байх учиртай. Одоо гэрээ өнгөрсөн дараагийнх дээрээ анхаарах хэрэгтэй, бидэнд ашигтай гэрээ хэмээн мэлэлзэх хүмүүсийг бид зүгээр өнгөрөөх ёсгүй. Ард түмний өмчийг хэсэг бүлэг хүмүүс худалдахыг бид хүлээн зөвшөөрч болохгүй.
4.    ИРГЭНИЙ ЖУРАМТ ҮҮРЭГЭЭ ХАРИУЦЛАГАТАЙГААР БИЕЛҮҮЛЦГЭЭЕ.
Иргэн бүр журамт үүрэгээ биелүүлцгээе. Бидний үүрэг бол болохгүй бүх зүйлтэй эвлэлдэн нэгдэж, тэмцэх. Энэ үүрэгээ урамсарлах цаг болсон. Бидний амьдралыг буруу замаар залж явааг хараад хүлцэнгүй сууж болохгүй. Үүрэгээ хариуцлагатайгаар хэрэгжүүлцгээе. Үзэл баримтлалгүй бодлого, бодлогогүй төрийн золиос бид болох ёсгүй. Иргэн нь ухамсарлаг байх юм бол таны сонголт, таны дуу хоолой, таны үйлдэл хамгийн хүчтэй зэвсэг байх болно. Ард түмнийг бүдүүлэгээр засаглах гэж оролдох таалагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Ухамсартай байцгаая.
5.    ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ УХАМСАРТАЙГААР ЗҮТГЭЦГЭЭЕ.
Либериал үзэл бол амиа бодох үзлийг амин сүнсээ болгодог. Амь амиа бодоорой гэсэн Ардчилалын 22 жил Монгол үндэстэний сайхан сайхан болон зөвүүдийг үгүй хийлээ. Монгол хүний хүч чанарыг эвдэн сүүтгэж байна. Бид үр хүүхдээ, ирээдүйд төрөх олон сая хүүхдүүдийн төлөө одоо хариуцлагаа ухамсарлах ёстой. Бид тэдний төлөө одооноос санаа зовинох ёстой. Монголын маргаашд сайн сайханыг бий болгох гэж бид өнөөдөр оршин тогтнож байгаа гэдгээ бодъё.
6.    ХУУРТАЖ БИШ ИРЭЭДҮЙ ХОЙЧОО ХАРЖ СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ.
Сонгууль болохоор мөнгө, бараа материалаа барин хайр зарлаж худал амлалтаар хуурагсадын үнэн нүүрийг олон жил харлаа. Биднийг олон удаа хуурлаа. Одоо болсон. Бидний ирээдүй хойч үеэр тоглож байна. Биднийг сайхан амьдруулна гэсэн хоосон үгэнд бүүт итгэцгээ. Энэ Монгол үндэстэнг хүчирхэг болгох хүсэл тэмүүлэлтэй, тэрийг хэргжүүлж чадах олон хүмүүсийг олж харж сонгогцгооё. Сонголтоо хийхдээ ухамсартай хандацгаая.
7.    ХОЛЫГ ХАРЖ  ХУРДАН ХӨГЖИЦГӨӨЕ.
Жалган дотроо бодож асар удаан хөгжүүлэх атгаг бодолтонгуудыг баяртай гэж хэлцгээе. Дэлхийн энгээр сэтгэж газрын энгээр амьдаръя гэсэн мэргэн үгийг тунгаацгаая. Бидний хүсэл бол дэлхийд дахин хүчирхэгжих билээ. Холыг харж хурдан явцгаая. Аймаг, сумаар хувааж тэр нутгархах үзлийг төлөвшүүлэх гэж манжийн үеэс хэвшүүлсэн. Энэ бол биднийг зөрчилдөөнтэй байлгах гэсэн атаг бодол гэдгийг эргэцүүлцгээе. Хүн төрөлхтөний манлай Монгол хүн дэлхийн хүн төрөхтөний доог болох нь байна. Сэрцгээе.
8.    БУРУУД ХАТУУ ЗӨВД ЗӨӨЛӨН БАЙЦГААЯ.
Олон жил Монгол түмнийг нам гэж талцуулан, өөрсдийн шийдэлгүй бодлогоор авч явах гэсэн оролдлого нь агуу ард түмнийхээ хүслийг гүйцэхгүй байна. Авилгаар баяжиж, түмний мөнгөөр туйлагсад, худал амлалтаар хуурагсад, бидний хувь тавилангаар тоглогсодод хатуу байж тэнднийг хөдлөшгүй баримтаар нотолцгооё. Мэргэн ухаан, зөв сэтгэлтэй хүмүүсийг олж, таниж Монгол төрийн ажилд дайчлья. Зөв хүмүүс бүү нуугд гарч ирцгээе.
9.    ТАТАЖ БИШ ТҮЛХЭЖ АМЬДАРЦГААЯ.
Тамын тогооны үлгэрийг мартаж, тэнгэр зүгт тэмүүлж  явья. Бие биенээ дэмжиж энэ Монгол орноо хөгжүүлье. Дотор хүнээ сэрээцгээ. Сүүлийн 350 жилийн биднийг сул дорой, хүчгүй байлгах гэсэн тархины түгжээнээсээ салцгаая. Тархиа эмчилцгээе. Гадны хүн үнэнийг зөвлөх нь үгүй. Өөрсдийн эрх ашигаа хангахыг зорино. Тиймээс өөрсөддөө итгэцгээе. Монголд ухамсартай, ухаалаг, мэдлэгтэй залуус хаа сайгүй таарч байна. Тэдэнд шударга боломжийг олгож, итгэл өвөрүүлцгээе.
Дээрхи 9 зүйлд бид хамтран ажиллахад бэлэн гэдгээ нийт ард түмэн та бүхэнд зарлан уриалж байна. Маргааш үгүй өнөөдөр гэж байхгүй. Монгол үгүй дэлхий гэж байхгүй.

АГУУ МОНГОЛ ҮНДЭСТЭН ДАХИН ХҮЧИРХЭГЖИХ БОЛТУГАЙ.

МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ
https://www.facebook.com/MongolConservativeParty
https://www.twitter.com/MongolConservativeParty
E-mail: conservativemongolia@ymail.com
Улаанбаатар хот 2013 он

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Ene yasan unen urialga ve? Mash olon hund hurgeh heregtei um baina. Holboo barih zuilee uldeene uu.

Leave a Reply

Your email address will not be published.