Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж, Санкт Петербургийн эдийн засгийн чуулганд оролцох байв. Гэвч түүний айлчлал хойшилсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Оросын Засгийн газар байгуулагдаж амжаагүй учраас айлчлалын товыг хойшлуулсан” гэсэн тайлбар өгөв. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэжээ.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.