Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Барросо  энэ сарын 23,24-ний өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулсан тухайгаа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж мэдээлэн, уучлал хүслээ.

Тэрээр Кипр улсын санхүүгийн хямрал хурцдаж байгаатай холбогдуулан Европын Комисс  яаралтай хуралдах болсон тул энэ удаад Монгол улсад хийх айлчлал, мөн Токио хотод болох Европын Холбоо-Японы дээд хэмжээний уулзалтаа хойшлуулан, замаасаа Москва хотоос буцлаа.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Naad chine nogoo massoni gishuun b.a shde manai uls haishaa l yawaad b.a naaduulaas chine delhiin huwi zaya hamaardag bolson

Leave a Reply

Your email address will not be published.