Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ

Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Монголын Эдийн засгийн чуулган 2018” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэсэн юм. Тэрээр:

“Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш орнуудтайгаа ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээсээ дэндүү хамааралтай. Өнгөрсөн онд ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг нь Хойд Солонгост нүүрсний хориг арга хэмжээнд өртсний үр дүн. Биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн. Цаашдаа ч нөлөөлөхөөр байна.

Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. Хятадууд АНУ-тай хийх гадаад худалдаандаа буулт хйисэн зэрэг нь гадаад харилцааны өөрчлөлтүүд гарсаар байна. АНУ зүүн Ази дахь Хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэхийг нээлттэй зарладаг болжээ. Шийдлийг холоос хайх хэрэггүй. ҮАБ-ын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай харилцах тэнцвэртэй харилцахы эрмэлзэнэ. Гуравдагч хөрштэй соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана гэж заасан байдаг. Иймээс Монгол Улс х ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах хэрэгтэй юм. ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харьцаагаа ойрын хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй юм.

Татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудаа бид ашиглахгүй байна. Экспортын барааны бүтээгдэхүүнийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. ОХУ-тай  транзит тээврийн хэлэлцээнд гарын үсэг зурахад бий болсон.  Бүс ба зам хөтөлбөрт Монголын оролцоог идэвхтэй болгохоос өөр арга зам үгүй. Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлвэл бидэнд судалгаа бэлэн байна. Өнөөдөр үүнийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн зорилго дутсаар байгаа юм.

Эрх баригч Засагт 1.5 жилийн хугацаа үлдлээ. Хийж бүтээх хугацаа байна уу үгүй юу, Монголын эдийн засгийн форум найман удаа зохион байгуулагдлаа. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ. Та бүхэнд шийдэл гаргах зориг байгаа гэдэгт илтгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.


ediin zasag

ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫН ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ

09:00 – 09:15 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

09:15 – 10:00 Хүндэт зочины лекц “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Арно Сойрат болон нийтлэлч Баабар

10:00 – 11:00 Нэгдсэн Хуралдаан Монгол Улсын хөгжлийн загвар

11:15 – 13:15 Салбар хуралдаан 7, 8, 9

-Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого

-Хүний хөгжил-Халамжаас бүтээмж рүү

-Монгол Улсын брэнд

13:15 – 14:00 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга аймгийн засаг дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй хийх хаалттай уулзалт

14:00 – 15:00 Нээлттэй хэлэлцүүлэг Аж үйлдвэрийн IV дэх хувьсгал

15:00 – 17:00 Салбар хуралдаан 10, 11, 12

-Хөдөө аж ахуйн хөгжил, хөрөнгө оруулалт

-Цахим шилжилт ба блокчэйн

-Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал

17:15 – 17:45 Нэгдсэн хуралдаан Өдрийн тойм

17:45 – 18:00 Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурах ёслолын ажиллагаа

18:00 – 18:20 Хаалтын үг: Ерөнхий Сайд У.Хүрэлсүх

18:30-19:00 Төрийн гурван өндөрлөг бизнесийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, чуулганаар хэлэлцэж зөвшилцсөн асуудлуудыг баталгаажуулах арга хэмжээ

18:30 – 21:00 Ерөнхийлөгчийн хүлээн авалт

Чуулганы төгсгөлд эдийн засгийн форум 2018-д оролцогчид чухам ямар асуудлаар санал нэгдсэн, ямар сэдвээр санал зөрөлдсөн гэдгээ нэгтгэсэн, зөвлөмж гаргах юм.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.