Нэгдүгээр эмнэлгийн даргыг ажлаас нь чөлөөллөө

Клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд Эрүүл мэндийн сайд гарын үсэг зуржээ. Тус эмнэлэгт зүрхний хавхлага солих, таславчийн цоорхойг нөхөх хагалгааны улмаас 35-40 настай хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан юм. Мөн он гарснаас хойш 35 настай иргэн хоолойн мах авхуулах хагалгаанд орж нас барсан байна.

Эдгээр хэрэгт нэгдүгээр эмнэлгийн Америкийн багтай хамтарсан хагалгааны багийг буруутай хэмээн үзэж их эмч Л.Жамбалжав хэвлэлийн баг хурлаар мэдэгдсэн. Хүний амь нас хохироосон хэмээн үзэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

П.УРНАА

 

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Олон хоногын өмнөөс л радио телевизээр орон даяар зарлах хэрэггүй байсан юмдаа,дуутай тэнгэр хургүй-цуутай хүүхэн хуримгүй гэж хуучны үнэн үгтэй юм шүүдээ,энэ бол одооны нэр төр хөөцөлдсөн сагсуучуудад хэрэгтэй л үгдээ.

Leave a Reply

Your email address will not be published.