Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. УИХ-ын чуулганаар дэмжвэл Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлд 780 км урттай төмөр зам барих аж. Төмөр зам баригдсанаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой аж. Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болох юм байна.

П.УРНАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.