Трампын зөвлөх: Ким Чен Ун дээд хэмжээний уулзалт хийхийг “өвдөг сөгдөн” гуйсан

Цагаан ордны тэргүүний өмгөөлөгч Рудольф Жулиани “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Америкийн талаас Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийх талаар “өвдөг сөгдөн” гуйсан хэмээн мэдэгдсэнийг “Bloomberg” мэдээлж, “РИА Новости” агентлаг уламжлав.

Жулиан Израйльд үг хэлэхдээ “Тэд манай дэд ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг доромжилсон. Цөмийн дайнд бид ялна хэмээн биднийг сүрдүүлсэн. Дараа нь бид дээд хэмжээний уулзалтыг хүчингүй болгосон. Үүний дараа Ким Чен Ун өвдөг сөгдөг залбирч гуйсан. Энэ яг түүнд тохирох байр суурь” гэжээ.

Тавдугаар сарын сүүлээр Трамп им Чен Унд захидал илгээж, Пхеньянаас “дайсагнасан” мэдэгдэл хийж буй энэ үед дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь тохиромжгүй” гэж мэдэгдсэн билээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч ирээдүйд БНАСАУ-ын удирагчтай уулзахад бэлэн байх болно гэжээ.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.