А.Эрдэнэбилэг: Худлаа дүгнэлт гаргасан есөн эмчийг цагдаад өгнө

Шүүх эмнэлгийн есөн эмчийн дүгнэлт буруу гарсан талаар иргэн Ц.Наранцэцэг, хуульч, өмгөөлөгч А.Эрдэнэбилэг нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өмгөөлөгч А.Эрдэнэбилэг ярихдаа “2018 оны тавдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мөнхтуяа гэж шүүгч авто аваарын жижиг хэрэг дээр шийтгэх тогтоол гаргаад шүүгдэгч хүн буюу миний үйлчлүүлэгч  1,3 жилийн ял аваад явлаа.

2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр бөхийн өргөөний хавьд осол гарч, нэг хүн гэмтсэн. Тэр хүн Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа хоног эмчлүүлээд зүгээр болоод гарсан байдаг. Тухайн үед аваар хийсэн хүний ээж нь тэр хүнийг дагуулж Шүүх шинжилгээний үндэсний төв орсон байдаг. Гэтэл  Ундармаа гэж хүн томилогдсон шинжээчийн өмнөөс үзэж байна гэж хэлээд гурван минутын дотор үзлэг хийсэн байдаг. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлт нь тархины дунд зэргийн няцрал, нүүрний ясны хугаралтай гэж бичсэн байсан. Тиймээс бид буруу дүгнэлт гаргасан гэж гомдол гаргаад Ундармаагийн дараа гурван шинжээч эмч ажиллуулж хянуулсан байдаг. Тэд ч мөн адил Ундармаагийн дүгнэлт туйлын зөв хийгджээ гэж дүгнэсэн. Дахин гомдол гаргахад таван эмч оролцсон баг дахин шалгасан ч мөн л дээрх дүгнэлтийг баталсан. Өөрөөр хэлбэл есөн эмч нэг дүгнэлт гаргасан.

Ундармаа гэдэг хүн өвчний  түүхэнд огт байхгүй гэмтлүүдийг санаанаасаа зохиогоод, хүний даалгавраар гэдэг юм уу хүнээс мөнгө аваад зохиогоод худлаа дүгнэлт гаргасан байсан. Яаж батлах вэ гэхээр аливаа нэг осол хэрэг дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийг нь томилж өгдөг юм байна. Гэтэл шинжээч нар нь тэр ч миний хамаатан, таньдаг хүн гээд орж ирсэн хэргүүдийг дураараа сольж олиод явчихдаг юм байна. Би энэ есөн шинжээч эмчийг энэ долоо хоногтоо багтаагаад цагдаад өгнө. Захиалгаар худлаа дүгнэлт гаргадаг эмч нар өнөөдөр шүүх эмнэлгээр дүүрчихэж.  Та бүхний мэдэж байгаа бандаашны хэрэг дээр бас л шүүх эмнэлгийнхэн асуудал гаргасан гээд явж байгаа. Энэ эмч нар давхцаж холбогдсон эсэхийг мэдэхгүй байна.” Гэлээ.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.