Онцлох мэдээ — 08 June 2018
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг үзэж сонирхов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг үзэж сонирхов

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байгаа юм.

Сүхбаатарын талбайд болж буй энэхүү үзэсгэлэн, худалдааг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, сонирхсон бөгөөд түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох үеэр ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй компанийн 100 шахам техник, тоног төхөөрөмж, 250 орчим төлөөлөгч үзэсгэлэн худалдаанд оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмжөөс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн талаар танилцууллаа. Үзэсгэлэнд дэлгэгдсэн  дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн 20 гаруй нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх машин, техникүүд байсан бөгөөд монголчууд тэдгээрийг илүүтэй сонирхож байна гэсэн юм. Мөн ОХУ-ын зарим компани манай улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай бизнесийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийжээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.