МАХН-ын ээлжит бус чуулганд 1019 төлөөлөгч оролцож байна МАХН-ын ээлжит бус чуулганд 1019 төлөөлөгч оролцож байна  МАХН-ын Бага чуулганы хуралдаанд ээлжит

МАХН-ын Бага чуулганы хуралдаанд ээлжит бус Их чуулган Улаанбаатар паласт болж байна.Тус нам өнгөрсөн хоёрдугаар сард Их чуулганаа хийж намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан. Гэтэл Дээд шүүх “Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан. Тиймээс Их чуулганаа ээлжит бусаар дахин хуралдуулах болсон юм.

МАХН 2011 онд баталсан намын дүрэмдээ гишүүнийг намаас чөлөөлөх хариуцлагын заалтыг тусгаагүй. Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан хүмүүсийг намаасаа хөөх гэхээр намын дүрэмд хөөх заалт байхгүйгээс тус хариуцлагын заалтыг намын шинэ дүрэмдээ оруулж өгөхөөр тусгасныг Дээд шүүх тодорхой бус шалтгааны улмаас бүртгээгүй гэдгийг МАХН-ынхан хэлж буй.

Ээлжит бус их чуулганд хурал зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан журмын дагуу 21 аймаг, есөн дүүргээс нийт 1044 төлөөлөгч оролцож байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.