“Дээлтэй Монгол” наадамд Буриад, Якут, Өвөр Монголын төлөөлөл оролцоно

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтдаг “Дээлтэй Монгол” наадам долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Дээлтэй Монгол” наадамд БНХАУ-ын Өвөр  Монголын өөртөө засах орны болон ОХУ-ын Буриад, Тува улсын иргэд оролцохоор бүртгүүлсэн байна. Түүнчлэн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөрийн гэсэн онцлогтой гэр хотхон бүтээж буй аж. Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах, үндэсний хувцасны коллекциудыг танилцуулж, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл тойрон бүжгийг бүжиглэхээр болжээ.

Энэ жилийн наадмыг Нийслэлийн Засаг даргийн тамгын газар /НЗДТГ/  болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа аж.“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг энэ сарын 9-ний 17:00 цаг хүртэл НЗДТГ-т бүртгэх бөгөөд 70128687 дугаарын утсаар бүртгүүлэх боломжтой юм байна.

Э.Бурам

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.