Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр БОАЖЯ-ны санаачилгаар салбар хуралдаан зохион байгууллаа

Энэхүү салбар хуралдаан нь “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах нь”сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд 42 орны төлөөлөл оролцлоо. “Гамшгийн аюулыг даван туулах чадварыг дээшлүүлэх, сэргээн босгох үйл ажиллагааг сайжруулах”, “Ус ба гамшгийн эрсдлийн менежмент” болон “ Ойн түймрээс үүдэн гарах гамшиг” гэсэн гурван нарийвчилсан сэдвийн хүрээнд тэд хуралдсан юм.

Салбар хуралдааныг Япон улсын Засгийн газар, Дэлхийн усны түншлэл, НҮБ-ын харьяа Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, UN-REDD үндэсний хөтөлбөр, Азийн сан зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад дээрх байгууллагуудын төлөөллөөс гадна Байгаль орчны сайдаар ажиллаж байсан С.Оюун, Ж.Батжаргал, БОАЖЯ, Байгаль орчин, уур амьсгалын сангийн албан хаагчид оролцсон.

Уулзалтыг нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улс хог хаягдлын асуудлаар ямар менежмент баримталж байгаа болон 2019 оны 3-р сарын 1-нээс нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс халах болсон талаар танилцууллаа.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.