Хоолны хордлогод орсноос хойш 24цаг өнгөрсөн бол ходоодоо угаах нь хамгийн сайн арга

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг билээ. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлогын үед хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ?

Хамгийн эхэнд тухайн хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотнынхоос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй байдаг. Хэрэв хордсоноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга юм. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрд нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжиж гаргах хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд дахин нэг удаа цэвэрлэх нь илүү үр дүнтэй гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмээс илүү ууж болохгүйг анхаараарай. Хоолны хордлогын үед өвдсөнөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.Үүнд:

-Гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

-Өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах

-Нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсний өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох

-1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофены тунамал шиг өнгөтэй гарах

-Хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салст, эсвэл цус байх

-Нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх багтана.

Ж.ДАРИЙМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.