Ж.Нарантунгалаг “One Championship Pursuit of Power“-т ялалт байгууллаа

Холимог тулааны “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг энэ сарын 13-нд Малайзын Куала Лумпурд болссон “One Championship-Pursuit of Power“ тэмцээнд Япон улсын тамирчин, Казуки Токудомтой тулалдан ялалт байгууллаа. Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг тоглолтын гурав дахь раундад өрсөлдөгчөө буулган авч ялалт байгуулснаар Малайзад гурав дахь долоо хоногтоо хоёр дахь ялалтаа байгууллаа.

Түүний өрсөлдөгч Казуки Токудом нь 2013-2014 онд UFC-д тулалдаж байсан, замналынхаа турш 26 тулалдаж, 18 ялж, найман удаа ялагдсан тамирчин аж. 2015 оноос Японы “Pancrase” холбоонд тулалдаж 70.3кг-ийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.

М.АМАРЖАРГАЛ

narantungalag

narantungalag

narantungalag

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.