60 НАСТАЙ ИРГЭН ҮЕРТ АМИА АЛДЖЭЭ

Улаанбаатар хотод өнөөдөр /2018.01.17/  11:30 цагт орсон усархаг аадар борооны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм. Түүнчлэн өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй хүн үерт амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлуудыг холдон нүүхийг холбогдох байгууллагууд сануулж буй.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.