ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ТАЛЫН БАРИЛГАД ГАЛ ГАРАВ

Төрийн ордны зүүн талд орших, хуучнаар ‘Сүхбаатар хэвлэх үйлдвэр’-ийн байранд өнөөдөр /2018.07.23/ гал гарчээ. Галын тухай дуудлага өнөөдөр 06.09 цагийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Галын дуудлага авсан даруйдаа Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж, галыг унтраажээ. Урьдчилсан байдлаар гал цахилгааны утаснаас үүдэлтэй байж болзошгүй. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн 2015 онд дээрх барилгыг нээлттэй худалдаанд оруулснаар “Таван богд” групп худалдан авсан юм.

Ингэснээр балгас болсон барилгыг шинэчлэн засаж эхэлсэн. Энэ намар ашиглалтад оруулахаар дотор заслын ажилдаа ороод байх үед гал гарлаа.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.