Хурд”-ын барилгын өргөгч краны тросс тасарч, хүний аминд хүрчээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 8-ны 19:22 цагт ирсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад “Хурд” группын барилгын туслах ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай, 17 настай, эрэгтэй “У” нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч, толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогджээ. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.