Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш нарыг сургалтад хамруулав

Өчигдөр нийслэлийн есөн дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд болон цэцэрлэгүүдийн төлөөллийг сургалтад хамруулжээ. Сургалтаар цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай системийн зааварчилгааг танилцуулсан байна. Тус сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд нийслэлийн төрийн өмчийн 222 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч багш нарыг сургаж цахим элсэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангахад туслах ажээ.

Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017 онд tsetserleg.ulaanbaatar.mn систем хийгдсэн. 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд тус системийг өргөтгөн, нэмэлт хөгжүүлэлтийг хийж 2-5 настай шинээр цэцэрлэгт орох хүүхдийг бүртгэх боломжтой болсон билээ.

Ж.ДАРИЙМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.