Номт-Цагаан хад чиглэлийн төмөр замд кран унаж, зам хаажээ

Номтын 49 дүгээр зөрлөгийн төмөр замд өчигдөр ноцтой осол гарчээ. Тодруулбал Номт-Цагаан хад чиглэлийн 1016 км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан кран төмөр замыг дамнан унасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй ч энэ чиглэлд явдаг галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ чиглэлийн төмөр замын модон дэрийг бетон дэрээр сольж, шинэчлэлийн ажлыг хийж дуусгах дөхсөн байжээ.

Б.БУРМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.