Монгол, Солонгос зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол, БНСУ-ын зураачдын хамтарсан уран бүтээлийн анхны үзэсгэлэн өчигдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэ сарын 10-ныг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд БНСУ-ын “Шин Жаг Чон Пуэ” нийгэмлэгийн 80 уран бүтээлч шилдэг бүтээлээ дэлгэжээ. Харин Монгол уран бүтээлчид каталоги хэлбэрээр өөрсдийнхөө бүтээлийг танилцуулж буй юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БНСУ-ын “Шин Жаг Чон Пуэ” нийгэмлэгийн ерөнхийлөгч И Тэ Ги хэлэхдээ “Манай нийгэмлэг 35 жилийн түүхтэй. Өнөөдөр анх удаа гадны орны уран бүтээлчидтэй хамтарч үзэсгэлэн гаргаж байна. Монголын уран бүтээлчид гайхалтай үзэсгэлэнтэй бүтээл туурвидаг тул тэдэнтэй хамтран ажиллахад таатай байна. Ирэх жил БНСУ-ын зураачдын уран зургийн үзэсгэлэн болно. Энэхүү арга хэмжээнд Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсэж байна” гэжээ.

Б.АЛТАНБАГАНА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.