Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

 -Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо. Төмөр зам тойрсон маш их асуудлууд  гарч байхад хариуцлага тооцолгүйгээр дэвшүүллээ гэх шүүмжлэл гараад байна?

-Яамны бүрэлдэхүүнд нь хариуцлага тооцсон. Тиймээс газрын даргаас эхлээд Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гээд бүгд чөлөөлөгдсөн. Тэд өөрсдийн саналаар ёс зүйн хариуцлага хүлээсэн. Тэгэхээр яамыг эзэнтэй болгож, ажлыг хэвийн явуулах зорилгоор мэргэжлийн, салбараа мэддэг, туршлагатай хүнийг томилсон дэд сайдаар. Л.Халтар энэ салбартаа ачигчаас эхлээд 30 гаруй ажилласан юм. Төмөр замын салбараас томилсон шалтгаан нь Засгийн газраас энэ салбарт илүү анхааръя  гэсэн утгаар уялдуулж томилсон. Энэ салбарт анхаарах асуудал олон бий.

-Засгийн газрын түвшинд “УБТЗ” ХНН-ийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай асуудал яригдсан уу?

-Засгийн газрын түвшинд тийм зүйл яригдаагүй.

-Шинэ сайдын асуудлыг яг хэдийд шийдэх вэ?

-Улс төрийн албан тушаалтнуудыг томилдог дэг журмын дагуу МАН Удирдах зөвлөл, бүлэг, УИХ-аар шийднэ.

-ЭМЯ болон БСШУСЯ–ны Төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэзээ хийх вэ. Улс төрийн шалтгаанаар үүрэгт ажилд нь томилохгүй байна гэх хэл ам багагүй гараад байна?

-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаар шийднэ.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.