Пентагон Трампын онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулжээ

Өнгөрсөн жил Пентагон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр сэлгээ онгоцны дотоод засалд 34 сая гаруй доллар зарцуулсан талаар “Defense One” мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Мягмар гаригт АНУ-ын нисэх хүчин “Боинг”-той дээрх хоёр онгоцны нэгийнх нь “дотоод засал чимэглэлийг сайжруулах”-аар 16 сая долларын гэрээ байгуулжээ. Тус гэрээнд онгоцны VIP өрөөний дотоод засал чимэглэл, зураг, цэвэрлэгээ, шинэ хивс, суудал, багтаамжийг сайжруулах зэрэг багтсан байна.

Мэдээлэлд дурдсанаар, Пентагон гэрээ байгуулахдаа Ерөнхийлөгчийн “онгоцны гадаад байдал болон VC-25A хэсгийг илүү тохиромжтой байдлаар засаж сайжруулах шаардлагатайг онцолжээ.

“Defense One”-д мэдээлснээр, өнгөрсөн онд АНУ-ын агаарын цэргийн хүчин Ерөнхийлөгч Дональд Трампын сэлгээ онгоцны шинэ дотоод засал чимэглэлд 18 сая орчим доллар зарцуулсан байна. Трамп нь алтан эдлэлтэй, унтлагын өрөө бүхий хувийн “Boing 757” онгоцтой аж.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.