Египетийн булшнаас 3200 жилийн настай бяслаг олджээ

Археологичид эртний Египетийн булшнаас 3200 жилийн настай бяслаг олж илрүүлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Хэдхэн жилийн өмнө археологичдын багийнхан Египетийн өндөр албан тушаалтны булшнаас нэгэн эвдэрхий сав олсон байна. Улмаар хоол хүнс байж болох чулуужсан цагаан зүйл олж, судалсны эцэст 3200 жилийн өмнөх бяслаг болохыг тогтоосон аж.

Каирын их сургуулийн багтай хамтран ажилласан доктор Энрико Греко “Тус олдвор нь хамгийн эртний бяслагны чулуужсан үлдэгдэл болов уу. Бид дээж аван хонь, ямаа, үхрийн сүүгээр хийсэн нэг төрлийн цагаан идээ байна гэж үзсэн. Амтыг нь тодорхойлоход үнэхээр хэцүү байна” гэж хэлжээ.

Химийн профессор Паул Кимдстэдт “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө эртний бяслаг “үнэхээр хүчиллэг” байсан хэмээн хэлсэн байна. Судлаачдын хэлснээр, 3200 жилийн настай бяслагаас бруцеллёз өвчний үүсгэгч нян илэрчээ.

Д.ТУЯА

cheese

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.