ОХУ-ын Алтайн хязгаарт микро автобус осолдож, 15 монгол иргэн гэмтэж бэртжээ

-МИКРО АВТОБУС ЗАМЫН ЭСРЭГ УРСГАЛД ОРЖ, ГАЗ-3110 МАРКИЙН
СУУДЛЫН МАШИНТАЙ МӨРГӨЛДСӨН БАЙНА-

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу энэ сарын 24-ний өдөр орон нутгийн цагаар 08:00 цагт ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замын 56 дугаар километрт микро автобус осолдсон байна. Тус ослын улмаас Монгол Улсын 15 иргэн гэмтэж бэртсэн талаар Алтайн хязгаарын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг “РИА новости” агентлаг уламжлав.

Тухайн микро автобусаар 18-50 насны 17 зорчигч зорчиж явснаас 15 нь монгол иргэн бөгөөд Монгол Улсын долоо, ОХУ-ын нэг, нийтдээ найман хүн гэмтлийн улмаас тус дүүргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэднээс Монгол Улсын иргэн, хоёр эмэгтэйн биеийн байдал хүнд байсан тул Барнаул хотод нисдэг тэргээр хүргэжээ. Бусад хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг ба Алтай дүүргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тус микро автобус наймдугаар сарын 23-ны өдөр 10:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч, Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явах замдаа эсрэг урсгалд орж, ГАЗ-3110 маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Тус улсын хэвлэлүүдэд микро автобусны жолоочийн буруугаас осол гарсан гэж мэдээлжээ.

Д.ТУЯА

osol

osol

osol

osol

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.