Манай тамирчид Азийн наадмаас 10 медаль хүртээд байна

Индонез улсын Жакарта хотноо Азийн спортын XVIII наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор Азийн наадамд БНХАУ улс 72 алт, 51 мөнгө, 30 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Харин манай улсын хувьд гурван алтан медаль, хоёр мөнгөн медаль, таван хүрэл медальтайгаар 15-р байрт бичигдэж байна.

Өнөөдөр болох тэмцээнүүдэд Монголын байт харвааны тамирчид эрэгтэй байгийн болон холимог төрөлд БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Мөн боксын төрөлд 49 кг-ын жинд Х.Эрдэнэмандах, 56 кг-ын жинд Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-ын жинд Д.Давааням хүч үзнэ. Каратегийн 75 кг-ын жинд 1/8-д Ө.Хангайхүү, гимнастикийн төрөлд Х.Ундрам нар оролцоно. Азийн наадамд оролцож буй улсуудыг медалийн тоогоор жагсаасан байдлыг сонирхуулж байна.

Ж.ДАРИЙМАА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.