Засгийн газар — 25 April 2019
“Ерөнхийлөгчийн тамгын газар асуудлыг улстөржүүлжээ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж 60.7 хувийн саналаа дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн тамгын газар асуудлыг улстөржүүлж оруулж ирж байгааг хараад харамслаа. Миний өмнө Дэлгэрмаа Элчин сайдын Ерөнхийлөгчид бичсэн өргөдөл байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 5-нд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлжээ. Харин Ардчилсан намын ҮБХ дөрөвдүгээр сарын 7-нд хуралдсан байдаг. Дэлгэрмааг би сайн мэднэ. Хариуцсан ажлаа яг таг хийдэг, аливааг улстөржүүлж цалгардуулдаг хүн биш. Ерөнхийлөгчийн тамгын газар Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн учир чөлөөлж өгнө үү гээд оруулж ирсэн бол өөр хэрэг” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. heterhii ikh zasgiin gazar ikh huralruuga oroh yumaa

Leave a Reply

Your email address will not be published.