Цөөн мөрөөр — 05 July 2019

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. Шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд дээрх зарлигийг гаргасан тухай УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг болох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан талаар мэдээлэл тараад буй. Ингэхдээ түүнийг гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр тус улсын хилээр нэвтрэх гэж байсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, тухайн яаман дээр ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Монгол Улсад Венийн конвенцид нэгдэн орсон байдаг. Энэ дагуу тухайн иргэнээс саатуулагдсан тухай өөрийн улсдаа мэдэгдэх эсэхийг асуугаад хэрэв татгалзвал хүсэлтийнх нь дагуу болдог. Ямартай ч бидэнд тийм мэдээлэл ирээгүй гэдэг тайлбарыг өглөө.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.