Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд өмнөх төслийн шүүх засаглалтай холбоотой гурван заалтыг өөрчлөхөөр тусгажээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хийж буй хэлэлцүүлэг өнөөдөр “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр өрнөлөө. Хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэсгээс гурван заалтыг өөрчилсөн байна. Тодруулбал, “Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн өөрчлөхөөр тусгажээ. Түүнчлэн УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд шүүгчид хариуцлага ногдуулах эсэх асуудлыг Шүүхийн хариуцлагын зөвлөл шийдэхээр оруулсан бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Шүүхийн сахилгын хороо байгуулах бөгөөд дээрх асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий байгууллага болохоор тусгажээ.

Эх сурвалж: Eagle.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.