
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг буруутгаж, 24-25 жилийн хорих ял оноосон. Гэвч тэднийг эрүүдэн шүүх замаар хүчээр ял тулгасан нь тодорхой болсон.
Энэ хэрэгтэй холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг энэ сарын 12-нд шүүхээр шүүх хурлын товгарсан билээ..
Үүнтэй холбогдуулан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх асуудлаар байгуулагдсан Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтдээ “Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар зайлшгүй суух шаардлагатай гэж үзэж байна. Иймээс хаалттай хуралдаанд эдгээр гишүүдийг ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэсэн байна.