Шар мэдээ — 12 August 2019
Б.Хурцыг шүүх хуралд Түр хорооны гишүүдийг ажиглагчаар оруулахгүй

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд 09.00 цагт товлогдсон. Тодруулбал, улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж, шүүж байгаа нь энэ.

Тэдэнд холбогдох шүүх хурал долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ыг хүртэл хойшлуулж шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан юм.

Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан. Ингэснээр энэ сарын 12-нд буюу өнөөдөр болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор боллоо. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг оролцуулах аж

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнийг шүүх хурал үргэлжилж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх асуудлаар байгуулагдсан Түр хорооны зүгээс Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар зайлшгүй суух шаардлагатай гэж үзэж байна. Иймээс хаалттай хуралдаанд эдгээр гишүүдийг ажиглагчаар оролцох боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэсэн хүсэлт хүргүүлээд байсан. Тэгвэл дөнгөж сая шүүхээс дээрх хүсэлтийг хүлээж авах боломжгүй шийдвэр гаргасан байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.