Владимир Путин ирэх сарын 3-нд Монголд ирнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 3-нд Монголд айлчлахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр ОХУ-ын Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир ирсэн өдрийнхөө орой нь буцах аж. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг формуд оролцохоор есдүгээр сарын 4-ний ОХУ-г зорих юм байна.

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болно. Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгы тоглолт, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

Эх сурвалж: Eagle.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.