НИЙГЭМ ШИНЭ МЭДЭЭ — 04 April 2020
БНСУ-ын ЭМЯ-наас МУ-д коронавирусийн оношлуур хандивлахаар болжээ
Түгээх

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзжээ. Сүүлийн үед Монгол Улс, БНСУ-ын хооронд захиалгат нислэгүүд үйлдэгдэж байгаатай холбогдуулан монгол иргэдийг татан авах, БНСУ-аас нутаг буцах иргэдийг CoViD-19-ын халдварын шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Энэ үеэр Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас манай улсад коронавирусийн шинжилгээний оношлуур хандивлах болсныг мэдэгджээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.