ШИНЭ МЭДЭЭ — 06 April 2020
ЭМЯ-ны 04.06-ны өдрийн мэдээлэл
Түгээх

ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 211 улсад CoViD-19-ын халдвар бүртгэгдээд байна гэж мэдээллээ. CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Испани, Швейцарь, Франц,ХБНГУ-д голомтлон тархаж байна. Азийн бүсийн орнуудаас Япон улсад халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 360 тохиолдол шинээр бүртгэгдэж 4570 болсон. Нийт 47 мужийн 44 мужид тархсан байна. Сингапур улсад гадаадын ажилчид байдаг 2 дотуур байрнаас 100 тохиолдол бүртгэгдсэн тул 20000 хүнийг 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоолоо Өнгөрсөн ням гаригт Франц, Испани болон Итали улсад корона вирусын нас баралтын тоо буурсан байна. Тухалбал  Францад 357, Испанид 674, Италид 525  нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болсон мөн эрчимт эмчилгээнд эмчлүүлэгчдийн тоо сүүлийн  2 өдөр бага зэрэг буурч байна гэж мэдээлсэн. Итали улсын мэдээлсэнээр 3-р сарын 19-нөөс хойшхи нас баралтын тоо 525 бүртгэгдсэн нь хамгийн цөөн тоо гэж мэдээлсэн байна. Испани улсын хувьд сүүлийн 3 өдөр нас баралт буурсан ба ням гаригын мэдээлсэнээр 674 хүн бүртгэгдсэн нь сүүлийн 10 хоногийн хувьд хамгийн бага үзүүлэлт боллоо гэж мэдээлсэн. Шинэ халдварын хувьд 4,8 хувиар нэмэгдэж  улсад шинэ халдварын тоо 130 мянга гаруй болсон байна. ОХУ-н хувьд шинэ халдварын тоо өнгөрсөн хоногт 658 хүнээр нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 5389 болсон байна. Өвчтөнүүдийн талаас илүү хувь нь 45-с доош насныхан эзэлж  байна. Мөн түүнчлэн ОХУ-н Буриад улс болон Эрхүү муж улсад шинээр халдварын тоо бүртгэгдсэн байна. Ням гаригт Япон улсын Токио хотноо 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 2 хоногт дараалж халдвар авсан хүний тоо 100-г давсан байна. Үүнтэй холбогдуулан Токио хотын захиргаанаас мэдээлэл хийхдээ мягмар гаригаас эхлэн хөнгөн өвчтөнүүдийг зочид буудалд шилжүүлэх замаар эмнэлгийн ор болон хүний нөөцийг зөвхөн хүнд өвчтөнүүдэд зориулан ажиллах төлөвлөгөөтэй байна гэдгээ мэдээлсэн. Одоогийн байдлаар 1000 орыг ковид халдвар авсан хүнийг эмчилэхээр бэлтгэсэн байна. Тархалтын хувьд зам мөр нь  нь ямар замаар авсан нь тодорхойгүй тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр байгаатай холбогдуулан  хотын захиргаанаас тус хотын  13 сая оршин суугчдыг зайлшгүй тохиолдлоос бусад үед гэрээсээ гадагшаа гарахгүй байхыг анхааруулсан байна. АНУ-н өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс америкчуудын дунд ковид 19 халдварын эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийж эхлэх талаар  шийдвэр гаргасан байна.  Халдвар авсан хүний биед эсрэг биет үүссэн байх учиртай тул уг шинжилгээг хийснээр халдвар авсан иргэнээ өвчлөөгүй тохиолдолууд аль хир их байгаа болон үндээсний хэмжээнд өвчлөлийн тархалтын байдлыг тогтоох ач холбогдолтой юм гэлээ. АНУ-н хэмжээнд нийт 324 мянга гаран халдварын тохиолдол , 9200 гаруй нас баралт бүртгэгдсэн ба тэдгээрийн 122 мянга гаруй нь  Нью Иоркт бүртгэгдсэн байна. Шинж тэмдэггүй хэлбэрээс халдвар тараах явдал их байна. Энэ нь хүнээс гадна амьтан гэрийн тэжээвэр амьтдад халдвар тархсан байна. Тухайлбал АНУ-н Нью Иорк хотын зоо паркад 5 арслан бард өвчлөл тарсан. Энэ нь тухайн баруудыг асарч байсан шинж тэмдэггүй өвчтөнөөс халдвар тархсан байна. Мөн Хонгконгийн эрдэмтдийн судалгаагаар гэрийн тэжээвэр муур нохойд шинж тэмдэггүй хүнээс халдвар авсан нь тогтоогдсон.  Энэ талаар ЭМЯ-ны сайт дээр тодорхой байгаа. Манай улсын хувьд ажиглалтад 2075хүн байгаа бөгөөд тэдэнд 380 гаруй эмч, эмнэлгийн ажилтан тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2020.04.05-нд ХСҮТ болон улс орон даяар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан 3 хүнээс корона вирус илрээгүй. ХСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк улсын иргэнд корона вирус илэрсэн. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдол боллоо. ХӨСҮТ-д 13 өвчтөн эмчлэгдэн хянагдаж байна. ХСҮТ-дөнөөдрийн байдлаар 248 хүн байна. Бид өнөөдөр Токио УБ хотын онгоцоор ирж ажиглалтанд байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна ДЭМБ болон байрууны оронд маскны хэрэглээний талаар зөвлөмжөө шинэчилж гаргасан байгаа. Бүх хүн ам маск хэрэглэх ялангуяа гэрээрээ болон гараараа оёод хэрэглэж байгаа маскыг зүүж болно гэсэн тул шинж тэмдэггүй хүнээс халдвар их байгаа тул манай хүмүүс маскаа сайн зүүж анхаарал сэрэмжийг огт сулруулж болохгүй байхыг та бүхэндээ анхааруулж байна. Одоо хүн битий хэл гэрийн тэжээвэр амьтад, зоо паркийн амьтад хүртэл өвдөж эхэлж байгаа энэ үед анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй шүү гэж мэдээллээ
Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.