Ерөнхийлөгч — 06 April 2020
Х.Баттулга: Сонгууль хойшлуулахгүй гэдэг нь үндэсний эрх ашгаас урвасан хэрэг.
Түгээх

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдааны нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр нэлээд хэд хоногийн өмнө олон нийтэд хандан уриалсан уриалгаа танилцуулсан юм. Тэрээр “Саяхан нам, эвслүүдийн Үндэсний аудитын газарт өргөн барьсан сонгуулийн мөрийн хөтөлбөрт УИХ-ын сонгуулийн тухай хуульд амлахыг хориглосон заалтуудыг илт зөрчсөн байна. Намууд ямар ч судалгаагүйгээр иргэдийн саналыг авах гэсэн зүйл амлаж байгаа нь ард нийтийг басамжилж доромжилсон үйлдэл боллоо. Бидэнд ийм амлалт бус эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах тухай хөтөлбөр хэрэгтэй байна. Улсын төсөвт яаралтай тодотгол хийж зардал хэмнэх нь чухал байна. УИХ-ын сонгуулийг ард нийтийнхээ эрүүл мэндээс дээгүүрт тавьж чухалчлан үзэх нь үндэсний эрх ашгаас урвасан хэрэг. УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.