Яармагт барьж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг удахгүй ашиглалтад оруулна
Түгээх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байна. Тэрээр өнөөдөр мэдээлэл хийхдээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хорооллын орчимд баригдаж буй нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай ашиглалтад оруулахаар болсныг дуулгалаа. Тус эмнэлгийн хувьд одоогийн байдлаар барилгын явц нь 95 хувьтай байгаа бөгөөд холбогдох яамдуудтай хамтран ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар болж байгааг С.Амарсайхан дарга онцолсон юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.