МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа тендер авсан аж ахуйн нэгжийг НДШ-ээс чөлөөлөх санал гаргасан
Түгээх

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Засгийн газраас багцаар нь өргөн барьсан эдийн засгийг сэргээх агуулга бүхий хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн долоон арга хэмжээ цаг үеэ олсон байна. Өнөөдрийн байдлаар төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Харин Засгийн газраас тавьсан долоон асуудлыг яаралтай шийдвэрлэснээр ажлын байрыг хадгалж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Тиймээс УИХ уг асуудлыг энэ долоо хоногтоо багтаагаад шийдвэрлэх зорилт тавьж байна.

МАН-ын бүлэг Засгийн газрын өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцээд гурван санал гаргасан. Засгийн газар төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн ажилчдыг НӨАТ, ХАОАТ-аас чөлөөлөхгүй, бусад хүмүүсийг чөлөөлнө гэж байгаа. МАН-ын бүлэг төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа, өөрөөр хэлбэл тендер авсан аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг дээрх татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Үйл ажиллагааг нь доголдсон ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчин тус бүрийнх нь тоогоор 200 мянган төгрөг олгох саналыг Засгийн газар өргөн барьсан. Үүн дээр намын бүлгээс ажлын хэсэг гаргасан. Энэ талаар тооцоо, судалгаа хийнэ.

НДШ-ээс чөлөөлөгдөх хэсэгт их, дээд сургуулиуд орхигдсон байгаа. Энд ажиллаж байгаа хүмүүс НДШ-ээс чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. МАН-ын бүлэг ийм гурван шийдвэр гаргалаа” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.