НИЙГЭМ — 07 April 2020
ЭМЯ -ны 04.07-ны өдрийн мэдээлэл
Түгээх

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэдэнд таван төрлийн шинжилгээг 3 өдөр дараалан хийхэд шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо сувилалд шилжүүлэн хянана. ХӨСҮТ дээр лабораторийн нэг шугам нэмэгдсэнээр CoViD19-ийг оношлох үйлчилгээ өргөжлөө.

Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвдсөн иргэдээс түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай ажиллах лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн.

Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Түүний ажилладаг Бадрах Энержи компаниас 100 сая төгрөгийн хандив өгснийг ХӨСҮТ-ийн ажилчдад хувааж өгөхөөр боллоо.

ХӨСҮТ-д ажиглалтад байсан 9 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Токио Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн 182 хүн, тандалтын шугамаар уушгины хатгалгаатай эмчлэгдэж байгаа 22 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ 183 хүн ажиглалт, хяналтад байна. ХӨСҮТ-ээс өчигдөр 654 хүн гарч гэрийн өрхийн хяналтад шилжлээ” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.