Шар мэдээ — 08 April 2020
О.Баасанхүү: Х.Ганхуягаас 100 сая төгрөг нэхэмжилнэ
Түгээх

“Ардчилсан намд 100 сая төгрөгийн санхүүжилт өгсөн 181 хүн байна, тэд УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилгоор энэхүү дэнчинг өгсөн” гэж “Хера холдинг” ХХК-ийн захирал Х.Ганхуяг өнөөдөр /2020.04.07/ жагсаалт дэлгэсэн. Энэхүү жагсаалтыг дугтуйд хийн өнгөрсөн долоо хоногт өөрт нь ирүүлсэн. Ардчилсан нам дотроос гишүүн нь илгээсэн байх магадлалтай гэж тайлбарласан юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвших дээрх жагсаалтад УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэр багтсан байсан нь дуулиан тарьж буй. Түүнийг Орхон аймагт нэр дэвшихээр “зоосон” байв.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсаараа дамжуулан “Худал мэдээлэл тараасан байна. Зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан Х.Ганхуягийг хуулийн байгууллагад өгч шалгуулах болно.Дараа нь тэр этгээдээс мөн 100 сая төгрөг нэхэмжлэх болно. Тэр жагсаалтад байгаа нэрээ шүүгээд надтай адил 100 сая энэ хүнээс нэхэмжлэхийг уриалж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон. МАХН-ын дарга Н.Энхбаяртай таарамж муутай байдаг төдийгүй намаасаа 11 удаа хөөгдсөн. Гэхдээ Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх эцсийн сонголт хийгээгүй учраас 2020 оны УИХ-ын сонгуульд хаанаас нэр дэвших вэ гэдэгт тоймтой хариулт өгөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай юм.

ЭХ СУРВАЛЖ : NEWS.MN


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.